Харизм ба миний түүх

Хувийн тэмдэглэл
7 min readApr 12, 2020

--

Номын тэмдэглэл #5.

Энэхүү номын тэмдэглэл нь зөвхөн номны тухайд бус энэ номыг амьдралдаа хэрэгжүүлсэн миний бодит түүхтэй хамт тэмдэглэлд минь буух юм.

“Ирээдүйн төгс дүрдээ нэг алхам урагшилан очъё”

Оршил

Хаанаас нь эхлэхүү эхлээд энэ номтой учирсан миний тухай мэдэе. Японд ирээд хэлний бэлтгэлд 1жил 3 сар сурав. Юу сурсан талаарх бичвэр энд байгаа учир үүнийг алгасъя.

Өөртэйгөө тэмцэлдэж чадна чадахгүй, болно болохгүй гэх мэтээр дотоод хүнтэйгээ үзэг цаасан дээр эрээчин байж нэг шийдвэр гаргасан нь судлаач оюутнаар суралцах байлаа. Уг нь ч их бодоод байх шийдвэр биш юм шиг боловч цагаа тулхаар их юм болно. Миний хэлний мэдлэг хаана байна би юу хийж чадах билээ судалгаа хийх бол ямар сэдвээр юунаас хаанаас эхлэх вэ? гэх мэтээр…зогсохгүй их эргэлзээн дундуур цаасан дээр буулгасан өөрийн 2 талт жагсаалаа харж байгаад урагшаа алхах хэрэгтэй гээд л сургууль, судалгааны багш, судалгааны сэдэв бүгдийг хайж эхэлсэн юм. Энэ бүх зүйлсийг шийдэхэд зөв алхамыг хийхэд туслаж зөвлөх хүмүүстэй байна гэдэг юутай сайхан. Энэ мэтчилэн бичээд байвал замд тулгарсан асуудал бүхнийг тоочих болхоор энд хүрээд шуудхан номтой танилцсан түүх рүүгээ оръё.

Номтой танилцсан түүх

Заа тэгээд дээр судлаач оюутан болох шийдвэрээ гаргаад шалгалтаа өгөөд тэнцээд бөөн баяр….түүний дараа магистрийн шалгалтаа өгөх үү өгөхгүй юутай туллаа. Бас нэг өндөр шат судлаач оюутанаар сураад дөнгөж 2 сар тэгсэнээ бүүр 1 сар нь хар салхинаас болоод амраад таарсан дөнгөж Японы их сургуульд суралцаж эхэлж байгаа надад мэдэхгүй чадахгүй зүйлс тоо томшгүй их байлаа. Юун магистр тэртээ хол…гэхдээ л урагшлах хүч итгэл найдвар өгөх шийдвэр гаргав. Энэ бүгдэд бас л сурч байгаа найзууд суралцаж төгссөн ах эгч нарын минь тус ямар их байсан гээч баярлалаа…. Эхний ээлжинд би магистрын шалгалтаа өгч үзье унавал судлаач оюутнаараа сунгаад суръя туршлага болог гэж бодоод шалгалтандаа бүртгүүлэв. Тэр өдрөөс хойш тайван байж болдоггүй түгшээд санаа зовоод уг нь өөрийгөө л сорино гэж бодсон хүн чинь тэнцэхгүй бол хорвоо дуусах гэж байгаа юм шиг санагдаад. Юутай ч бэлдэж эхэллээ. Бэлдээд эхэлсэн би чинь юугаа сурч байсан юм бэ? юу ч мэддэггүй хэрэг үү? бурхан минь гэж нөгөө өөртөө судлаач оюутнаар тэнцээд итгэлийн үзүүрээс барьсан гар маань мултрах шиг л болов. Ёстой өөрийгөө сэтгэлзүйн гүн дарамтанд оруулж чадахгүй байгаа бүхэн рүү гээ онилж орхисон. Нэг сэдэв уншлаа дотор нь хар мянган мэдэхгүй үг хэллэг, судалгааны сэдвээ өөрчилж үзлээ цаг хугацаа алдсан юм болж байгаа юм шиг тэр өдрүүд тэмдэглэлийн дэвтрийн минь хамгийн сул дорой, өөртөө итгэлгүй, өөрийгөө зэмлэсэн хуудсууд байсан байхаа. Ингээд би өөрийгөө хэзээ ч гарахгүй харанхуй өрөөнд түгжээд гарч чадахгүй гэж өөртөө итгүүлсэн байсан юм. Хэдэн шөнө нойргүй хонож бэлдээд байгааг мэдэхгүй ч ямар ч байсан хийгээд л байсан. Учир нь дэргэд минь хүсэл тэмүүлэлтэй өөртөө итгэлтэй найз маань тасралтгүй үргэлжлүүлээд л байсанд байх. Харин би тэр бүгдийг түүнийг харж хийх ёстой л гэж бодсон болохоос биш хүсэлээр ч юм уу итгэлээр хийхгүй байсан. Сүүлдээ тэр хорвоо дуусах гээд байгаа бодол маань аль хэдийн миний ирээдүйн хорвоог дуусгаж байлаа. Сүүлдээ бүр найзтайгаа ч дугарахгүй цоожтой харанхуйд дуугүй л суух болов. Тэгээд нэг өдөр тэмдэглэл, номнуудаа эргүүлэн харж байгаад эхлүүлээгүй орхисон энэ номыг гартаа аваад суулаа. Тэр өдөр би нэг ч судалгаа уншихгүй энэ номонд орсон юмдаа. Номтой уулзахаас өмнө намайг ямар байсныг ер нь гадарласан байх. Яг тийм би өөрийгөө хэн ч бишээр мэдэрсэн нэгэн байв. Тэгээд цааш нь…

Номын тухайд

Эхэндээ сэтгэл санаагаар унасан надад монгол хэл дээрээ ном унших тайвшируулж байлаа гол нь би уншаад ойлгоод байсанд байх. Дараа нь би Харизм гэж чухам юу хэлээд байгааг надад ямар хэрэгтэйг мэдхийн тулд унших болов. Харизм гэдэг нь бусдын хүндэтгэлийг хүлээх, өөртөө татах чадварыг ерөнхийдөө хэлээд байгаа юм. Гэхдээ ингээд хэлэнгүүт та ч бас шууд утгаараа бусдад таалагдах тухай л бодож болох ч энэ ном чухамдаа өөрийгөө хүндэтгэх өөрийгөө өөртөө татах тухай л өгүүлсэн гэж надад сэтгэгдэл төрсөн. Эхний бүлэг дээрээ л хүн бүр харизмын талаарх ташааа ойлголтыг халах тухай бичсэн нь л үүнийг хэлээд өгөх байх. Мөн энэ харизм гэгч зан төлөв нь төрөлхийн зүйл огт биш өөрөө суралцаж олж авдаг зүйл гэдгийг би өөрийн биеэр багахан ч болов мэдрээд энэ бичвэрээ бичиж байгаа билээ.

“Өөрийгөө дайчил өөрөөс шалтгаалах зүйлсээ сайн хий” номын хамгийн эхэнд тодруулж авсан үг байлаа. Тэгээд ямар ч байсан шалгалтын өдөр хүртэл би хичээж өөрийн чадах бүхнээ хийхээр шийдсэн юм.

Харизмт зан чанарын гол 3-н шинж бий.

  1. Анхаарлаа бүрэн хандуулах
  2. Хүчирхэг байх
  3. Халуун дотно мэдрэмж төрүүлэх

Эдгээр шинжүүдийг хэрхэн сурах тухай дасгал ажил номонд орсон нь үнэхээр сайн хэрэг, шууд л дасгалаа хийж нөгөө сэтгэлийн гүн дэх цоожтой харанхуй өрөөнийхөө цоожийг тайлах шиг л болов. “Анхаарлаа бүрэн хандуулж сурсанаар таатай цаг мөч бүрийг анзаарч, сайн сайхныг мэдрэх болно. Хүчирхэг байна гэдэг нь орчин тойрондоо нөлөө бүхий нэгэн байхыг хэлнэ. Халуун дотно байна гэдэг нь эелдэг байхыг хэлнэ” Эдгээрийг бусад дээр биш өөр дээрээ анхаарч хийж үзвэл харанхуй өрөөндөө гэрэл асааж гарах гарцаа хайхтай адил санагдана гээч. Ингээд би чинь номоо хаана явсан ч цүнхлээд л завсар гаргаж уншаад байсан сэтгэл санаа ч дээрдсэн нь илт байлаа. Бас яагаад тийм байдалд хүрсэнээ ч олов. “ Тодорхой бус байдлын улмаас бидний сэтгэл түгшдэг бөгөөд энэ нь харизмд сөргөөр нөлөөлж байдаг. Сэтгэлийн түгших нь эхлээд таны бодол, сэтгэлд нөлөөлнө. Сэтгэл нь түгшсэн хүн аливаа зүйлд анхаарлаа бүрэн хандуулж чаддаггүйгээс гадна өөртөө итгэх итгэлгүй болдог” уншиж байгаа та ч бас яагаад тийм байдалд хүрсэнийг минь ойлгож байгаа биздээ. Бас нэг саад бэрхшээлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь “Харьцуулалт” хүмүүс бид байгалиасаа юмсыг харьцуулах дуртай. Болж буй үйл явдлыг өнгөрсөнтэй, өөр хэн нэгэнтэй, өөрийн төсөөлөлтэй харьцуулж байдаг. Энэ нь сэтгэл зовнил, сэтгэл ханамжгүй байдлыг үүсгэх магадлалтай. Яг энэ бас миний нөгөө гүнд орсон охины шалтгааны нэг байсан үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг ойлгосон. Мөн нэг аргатай болсон нь хариуцлагаа шилжүүлэх арга юм. Яахав энгийнээр тайлбарлавал бусад хүн бүрт асуудал бий энэ дэлхий дээр би ганцаараа асуудалд унаад байгаа зүйл биш гэдгийг өөртөө сануулах бүх хүнийг сахиусан тэнгэр эсвэл бүүр нүв нүцгэн байна гээд боддоо ямар ч өөр зүйлгүйгээр тэгээд бүгд адилхан гэдгийг мэдрэх арга. Надад маш их тус болсон. Бэрхшээлийг даван туулах аргууд бүрэн харанхуйгаас гарах замыг минь зааж өгсөндөө.

Таагүй байдлаа хүлээн зөвшөөрөх: Нэг арга нь өөртөө ганцаараа биш гэдгээ сануулах. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Таагүй сөрөг мэдрэмж төрөх нь байдаг л зүйл хүн бүрд тийм мэдрэмж төрдөг. Хүн сэтгэлгээгээ өөрчилж санаа зовохгүй ичихгүй байж сурвал дотоод сэтгэл амар байх болно.

Сөрөг бодлоос ангижрах: Бидний оюун санаа бодит байдлыг үнэн зөв үнэлж дүгнэдэг гэж итгэдэг нь бид сөрөг бодолд автдаг гол шалтгаануудын нэг. Тархи маань чухал гэж бодсон зүйлээ ялгаж анхаардаг, эсвэл бидний ухамсартайгаар анхаарлаа хандуулахыг хүссэн зүйлс дээр л төвлөрдөг. Ингэхлээр бодит байдлыг тэр чигээр нь оюун санаа маань бүрэн таньж чаддаггүй. Хэрэв толгойд сөрөг бодлууд эргэлдээд байвал тархи чинь бодит байдлыг үнэн зөвөөр харж ойлгохгүй байх боломжтой гэдгийг санаарай.

Бодит байдлыг өөрөөр тодорхойл: Уур бухимдлаа хүчээр дарах гэж эсвэл үл тоох гэж хичээснээс учир шалтгааныг өөрөөр бодох нь илүү үр дүнтэй байдаг гэж судлаачид дүгнэжээ. *энэ таагүй нөхцөл байдал нь энэ чигээрээ хамгийн төгс байвал яах вэ? * таагүй нөхцөл байдалтай хобоотой эерэг бүхнийг жагсаан бичих ( миний жагсаалт гэхэд санасанаас маань урт болсон) *сэтгэл санааг өргөх хэд хэдэн боломжит хувилбарыг төсөөлж үзэх( хамгийн таатай зүйл байсан)

Эдгээр аргуудыг ашиглаад харанхуй өрөөнөөсөө гарах алхмуудаа хийж эхэлсэнтэй хамт харизмт сэтгэлгээг бий болгох бүлэг эхэлж тэр чигтээ эрч хүчээр дүүрэн болж эхэлсэн. “ Хүн өөрийгөө ямар нэгэн зүйл хийж байгаа мэтээр төсөөлж бодох үед жинхэнээсээ хийж байгаатай адил дохио тархинд үүсдэг” Стивен Косслин харизмт сэтгэлгээг бий болгох эхний алхам нь төсөөлөн бодох. Би чинь шууд л магистртаа тэнцэж байгаагаар багш нар надаас ингэж асууна би ингэж хариулна гээд л бас тэнцсэн мэдээгээ дуулаад ээж аавдаа яаж хэлэх тэр бүгдийг төсөөлөөд инээд алдаад энэ номын ид шидийг найздаа хэлээд л байв. Хамгийн сайхан зүйл нь энэ номонд харизмаа хэрхэн яаж хаана гаргах тухай заавар дасгал ажилуудыг оруулж өгсөн нь намайг улам их дэмжиж байлаа. Юу ч гэсэн шалгалтын өдөр хүртэл сэтгэл санаа сайхан өөдрөг болсон байсан юм…..номын тухайд товчхон боловч юуны тухай гэдэг ойлголтыг авсан гэдэгт итгэж байна.

Шалгалтын үр дүн

Шалгалт ямар байсан гэж үү аймшигтай Англи хэлнээс Япон хэл рүү хөрвүүлэн бичих Япон хэл дээр судалгааны ажил товчлон бичиж аргуудыг тайлбарлах гэх мэт бурхан минь энэ номыг уншаагүй бол би бууж өгөөд цагаан цаас өгөөд явуулах байсан биз гэтэл би чинь англи хэл дээр юу ч уншиж судалж мэдээгүй хүн шүүдээ бас тэр аргуудын талаар ч гүн гүнзгий ойлголт байхгүй гэхдээ л би тайван бас өөдрөг байж бичээд л байсан уншаад ойлгосон зүйлсээ багахан болов ойлгуулахыг хичээгээд л байсан бас аз таарч бэлдсэн 3н сэдэв маань орж ирсэн тэр өдөр зүгээр л би энэ номын аргуудыг өөртөө сануулж өөртөө би өөрийгөө сорих гэж л энд ирсэн гэж хэлээд л шалгалтаа сэтгэл дүүрэн өгөөд гарч байгаа өөрийгөө төсөөлөөд л байсан. Бичгийн шалгалтын дараа аман шалгалт олон багш нар хараад сандраад бүүр хоолой чичрээд гэхдээ л би даваад гарсан өөрийнхөө хийх судалгааг ярьж ойлгуулж чадсан. Тэр өдөр би тэнцэнэ гэж бодоогүй тэнцэхгүй ч гэж бодоогүй зүгээр л өөрийгөө ялаад тэр бүгдийн ард гарсандаа л жаргалтай байсан. тэгж нэг харанхуйд цоожилсон охиныг нэг номын хүчээр гэрэлд гаргасан юм. Тэр өдөр би ямар их сэргэлэн цовоо өөдрөг байсан гээч найзууд маань хүртэл гайхахаар байсан.

Эцэст нь

Шалгалтын хариу 2.14нд тэнцсэн гэсэн сайхан мэдээтэй ирсэн юм. Энэ үеийн өөрийгөө баярлах талархах, айх сандрах бүх сэтгэл хөдлөл зэрэгцээд байсан. Эцэст нь би чадсан юм. Энэ бүгдэд олон зүйл нөлөөлсөн нь энэ ном хамгийн том орон зайг эзлэх бизээ. Би нэг өндөр шатан дээр гарч зогслоо гэхдээ миний урд дахиад л олон адал явдал олон номнууд байна. Айх мэдрэмжтэй цуг баярлах мэдрэмж хамт байгаа л бол би зөв алхам хийжээ гэж өөртөө зориулан бичиж байсан юм….Гэхдээ одоо Корона вирусаас болж хичээл маань хойшилсон байгаа ч би мэдэхгүй зүйлсээ мэдэх магистрт өөрийгөө бэлдэх, англи хэлээ сайжруулах, япон хэлээ улам сайжруулах боломж гарч ирсэн. Би харизмыг ойлгож эхэлсэн учир амьдралдаа хэрэгжүүлэн ашиглахыг хичээх болно. Бас ийм гайхалтай ном орчуулах ажлыг хийдэг хүмүүст талархаад баршгүй юм. Хэрвээ та уйдахгүйгээр бас урт гэж орхилгүйгээр энэ хүртэл уншсан бол таньд ч бас талархаж байна. Өөртөө сануулах хуудас болгон нээсэн энэ хаяг маань таньд ч хүрч байгаад би баяртай байна.

Зохиолч: Оливия Фокс Кабейн

Орчуулагч: Б. Номин

Номын тэмдэглэл: Э. Мягмардарь

--

--

Хувийн тэмдэглэл
Хувийн тэмдэглэл

Written by Хувийн тэмдэглэл

Өөрийн аялал адал явдал, коффетой бодлууд, номын тэмдэглэл, амьдралын эргэцүүлэмж зэргээ хуваалцах болно.

Responses (1)