Намрын тухай бодол

Намрын өнгө энэ хорвоогийн хамгийн гайхалтай өнгө юм болов уу?

Монголд минь навчис нь шарлаад нам гүм байгаа байхдаа

Миний л хувьд намар дэлхий ертөнцийн бүх өнгийг харуулдаг юм уу даа. Ногоон, шар , бор, улаан өнгө өнгөөр ялгарах бүхнийг сэтгэл дэх гуниг, жаргал, инээмсэглэл бүхний өнгийг ч мөн. Минут, цаг, өдрөөр өнгөрч буй сар, жил он хугацаа бидний анзааргүй өнгөрүүлдэг агшин бүр бид амьдралдаа юуг харж өнгөрүүлдэг юм бол…аз жаргалтай мөчдөө гунигаа мартаж, гунигтай үедээ жаргалаа мартдаг юм болов уу? Хүсэл тэмүүлэл, зорилго чухамдаа бидний өөрсдийн амьдралдаа зохиодог өөдрөг бодлын нэгэн хязгааргүй төсөөлөл байх. Моддын өнгө солигдох нь чухамдаа юу юм бэ байгалийн энгийн үзэгдэл үү? Модод бидэнд түүхээ ярьдаг бол тэд юуг өгүүлэх байсан бол…гол үргэлж л нэгэн зүгт урсаж байдаг хэрэг үү? Гүүрэн дээгүүр өнгөрөх машинууд хаашаа явдаг юм бол? Амьдралынхаа зүг рүү л юм болов уу? Хааяа хааяа толгойд минь энэ орчлонгийн учир нь олдохгүй зүйлсийн талаар бодогдож сэтгэлийг маань хөдөлгөх юм. Намар гэх нэг улирал авч туулж өнгөрүүлсэн он жилүүдийн намартай холбоотой дурсамж бүхэн бодогдох юм. Намар энэ хорвоогийн бүх өнгийг харуулдаг улирал байх. Цонхоор харагдах моддын өнгө намар болсныг надад санууллаа. Энэ хүртэл би намрыг анзаараагүй байх нь. Анзаардаггүй өнгөрүүлсэн бүхэнд хэн нэгэнд томоос том дурсамжийг үлдээнэ. Шувуудын жиргээ, машины дуу, голын чимээ, моддын шаржиганаан….миний ертөнцөд амар тайван, хүсэл тэмүүлийн төсөөллийг бүтээв. Намар таньд юу бодогдуулдаг вэ?

--

--

Хувийн тэмдэглэл
Хувийн тэмдэглэл

Written by Хувийн тэмдэглэл

Өөрийн аялал адал явдал, коффетой бодлууд, номын тэмдэглэл, амьдралын эргэцүүлэмж зэргээ хуваалцах болно.

No responses yet